|

Филиппинд MERS-ийн халдвар бүртгэгдлээ

munkhod 2015/07/06 838 0

Филиппинд MERS-ийн халдвар бүртгэгдлээ

 

Филиппин улсад MERS өвчний хоёр дахь тохиолдол илэрчээ. Саудын Арабаас ирсэн гадны жуулчин уг өвчнийг Филиппинд тээж ирсэн нь тодорхой болсон бөгөөд улс орон даяар онцгой байдал зарлажээ.  Дубайгаар дамжин өнгөрсөн сарын 19-нп Манилад газардсан 16 настай гадны иргэн үхлийн аюултай MERS өвчнийг Филиппинд тээж ирснийг илрүүлсэн даруйд түүнийг тусгаарласан гэнэ.  Филиппиний эрүүл мэндийн сайд "Халдвартай иргэнийг эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа. Энэ бол Филиппинд илэрсэн хоёр дахь MERS өвчний тохиолдол. Анхны MERS-ийн халдвар өнгөрсөн нэгдүгээр сард илэрсэн” гэжээ. Дашрамд дурьдахад, Ази тивд MERS-ийн тархалт хамгийн өндөр байгаа Өмнөд Солонгост сүүлийн зургаан өдрийн турш шинээр халдвар илрээгүй ба өвчний тархалт харьцангуй намжмал байдалд оржээ.  


Санал болгох

Сэтгэгдэл

top