|

АНУ-д долоон кг жинтэй хүүхэд төржээ

batdorj 2019/03/22 497 0

Америк эмэгтэй долоон кг орчим жинтэй хүүхэд төрүүллээ гэж New York Post сонин мэдээллээ.Гуравдугаар сарын 12-нд Нью-Йорк мужийн Элмир хотын эмнэлэгт төрсөн Харпер охины жин 6,9 кг, өндөр нь 59 см байжээ. Эмч нар урьд нь ийм том хүүхэд харж байгаагүй гэлээ. Охины эх Жой Бакли хийсвэр хагалгаагаар төрсөн тул эмч нарын байнгын хяналтад байж, хүчилтөрөгчийн тусламжтайгаар амьсгалж байна.Охины сахарын болон  хүчилтөрөгчийн түвшинг ч хянаж байгаа ажээ. Мужийн Эрүүл мэндийн алба уг бүс нутагт үүнээс хүнд жинтэй хүүхэд төрсөн гэх мэдээлэл олж чадаагүй гэнэ.

Гиннессийн дээд амжилтын номонд  бичигдсэн хамгийн том биетэй нярайн жин 10 орчим  кг байжээ. Тэр төрөөд 11 цаг л амьдарсан юм. Эхийн өндөр нь 241 сантиметр, эцгийн өндөр нь 236 сантиметр байжээ.

Ш.Самбуу


 

Санал болгох

Сэтгэгдэл

top