Берлинд төвтэй олон улсын "Трансперэнси Интернэшнл" байгууллагаас Монгол Улсын парламент сүүлд 24 цагийн дотор хуулиа өөрчлөн баталсан нь төрийн эрх мэдлийн зохистой хуваарилалтыг алдагдуулж, эрх зүйт ёсыг дээдлэх жишгийг уландаа гишгэсэн явдал хэмээн мэдэгдэл гаргасан байсан.Уг мэдэгдэлдээ, "2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хуралдсан ээлжит бус чуулганаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан асуудалд "Транспэрэнси Интернэшнл” байгууллагын зүгээс нэн их санаа зовниж байна" гэжээ. Мөн энэхүү алхам нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээлийг УИХ-ын нийт 75 гишүүний 49 нь авч завшсан байж болзошгүй хэргийг Авлигатай тэмцэх газар, прокурорын байгууллага мөрдөн шалгалтын үйл явцтай давхцаж байна гэдгийг ч "Трансперэнси Интернэшнл" онцолжээ.
Өнөөдөр "Жидүүг жижигхэн хулгай” хэмээн өөрсдийгөө өмөөрч байгаа эрх баригчид бол иргэдийн жагсах шалтгаан юм.Иргэдийнхээ халаасанд гар дүрчихээд жишим ч үгүй, уучлалт гуйхгүй, төлчихнө, төлчихсөн хэмээн гэдийж буй эрхэм түшээдийг нийгэм харсан, бас жигшсэн. Тиймээс ЖДҮ-гийн эсрэг, дээр нь нэмээд өдрөөс өдөрт өссөөр буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт иргэдийг Сүхбаатарын талбай руу хөтлөх биз ээ.
Ийнхүү хууль тогтоох дээд байгууллага нь хүссэн цагтаа ээлжит бус чуулган зарлаж түргэвчилсэн горимоор яаралтай хэлэлцсэн асуудал нь УИХ өөрийнхөө эрхээс татгалзсаны дайтай байсанд сөрөг хүчин гайхаж байгаа юм. Тиймээс ч парламентын засаглалаа, ардчиллаа аврах хөдөлгөөн өрнүүлэхээр шийдсэн гэж АН-ын удирдлагууд мэдэгдэд байгаа билээ. Тэд "Ардчилал хүний эрх, эрх чөлөөнийхөө төлөө Төв талбай дээрээ гарч жагсъя. Учир нь, энд хэн нэгэн эрх мэдэлтний, аль нэгэн намын эрх ашиг гэхээсээ ард түмний өөрсийнх нь язгуур эрх ашгийг хамгаалах тэмцэл өрнөж байгаа учраас иргэд хуулийн засаглалын эрхээ хамгаалахаар эвлэлдэн нэгдье" гэж уриалж байгаа юм.
Энэхүү жагсаал маргааш Сүхбаатарын талбайд болно. Харин энэ жагсаал нь баярын хурал уу, бас цалинтай жагсаал уу гэсэн хардлага өчигдөр нийгмийн сүлжээгээр өрнөлөө.
Гэвч Ардчилсан нам зохион байгуулж, уриалж байгаа ч энэхүү жагсаалын бас нэгэн шалтгаан нь эрх ашиг нь ноцтойгоор зөрчигдсөн иргэдийн гомдол юм. ЖДҮ бол үүний нэг л жишээ нь.Хэрвээ ардчилсан засаглал байгаагүй бол Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиар хамаарал бүхий этгээдээ мэдүүлдэггүй байсан бол УИХ-ын гишүүдийг ижилсэн 950 сая төгрөгийн зээл авсныг мэдэхгүй өнгөрөх байлаа. Үүнд эмзэглэсэн иргэд ардчилсан эрхийнхээ төлөө, алдагдсан боломжийнхөө төлөө жагсах нь гэж ойлгож болох нь.
Өнөөдөр "Жидүүг жижигхэн хулгай” хэмээн өөрсдийгөө өмөөрч байгаа эрх баригчид бол иргэдийн жагсах шалтгаан юм.Иргэдийнхээ халаасанд гар дүрчихээд жишим ч үгүй, уучлалт гуйхгүй, төлчихнө, төлчихсөн хэмээн гэдийж буй эрхэм түшээдийг нийгэм харсан, бас жигшсэн. Тиймээс ЖДҮ-гийн эсрэг, дээр нь нэмээд өдрөөс өдөрт өссөөр буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт иргэдийг Сүхбаатарын талбай руу хөтлөх биз ээ.
С.Сувд
Эх сурвалж: http://eagle.mn