-ЭНЭХҮҮ ХОНГИЛЫГ "NATIONAL GEOGRAPHY”-ГИЙНХЭН ҮЗСЭН АЖ-
Өнгөрөгч өдрүүдэд гадаадын томоохон сайтуудаар "Хятадаас ОХУ руу нууц хонгил байгуулсан байжээ” гэх мэдээлэл тархах болов. Энэхүү мэдээлэлд дурьдсанаар "1930-аад оны эхээр баригдсан гэх энэхүү нууц хонгилоор дэлхийн II дайны үед хоёр улс мэдээлэл дамжуулдаг байсан байж болзошгүй юм. Уг хонгил нь Хятадын Хэйлонжан мужийн Доннинг хэмээх хилийн баруун хязгаараас газар доогуур ОХУ руу нэвтэрдэг бөгөөд уг газар нь ОХУ-ын Алс дорнодын Владивостокоос 153 км, Уссурийскаас 55 км-ийн зайд оршдог байна.
Энэ мэдээллийн талаар ОХУ-ын хэвлэлүүдээр ч нэгэнтээ бичигдэж байсан аж. Энэхүү хонгилыг Японы арми Манжуурыг эзлэх үед баригдсан хэмээн судлаачид үзэж байгаа юм. 1945 онд Зөвлөлтийн арми Манжуурыг япончуудаас чөлөөлсөн бөгөөд тэр үеэс хойш уг хонгил саяхныг хүртэл нууц газар байжээ. Учир нь ойролцоо болсон томоохон тулалдаантай холбогдуулан дурсгалын музейн цогцолбор нэрийн дор хаалттай газраар байлгаж байсан аж. Харин саяхан энэ музейн нэгэн ажилтан Хойд Солонгост зочлох үеэрээ санаандгүй ам алджээ.
Японы түрэмгийллийн үед хоёр улс хоорондоо тагнуул солилцож, тусламж үзүүлдэг байсныг ч түүхчид нотолдог. Асар урт, хад чулууг нүхлэн гаргасан энэхүү хонгилыг 11 жилийн турш барьсан хэмээн ховор албан бичигт дурьдсан байдаг байна. Хятад, Солонгос, Орос нийлсэн 1 сая гаруй хүн барьсан, Солонгос улсын хувьд хонгил барих арвин туршлагатай учир хамтран барилцсан гэж үзжээ.
Дайнаас хойш хэдийг хүртэл энэхүү хонгилоор хоёр улс холбоотой байсан талаар одоогоор ямар ч мэдээлэл байдаггүй бөгөөд өнөөдрийг хүртэл хориотой бүс хэмээн хаалттай байсаар байгаа аж.
Судлаачдын үзэж байгаагаар сүүлийн 20 жил дотор нэмж сэргээн засварласан байж болзошгүй хэмээн үзжээ. Одоогоор энэ асуудалд хоёр улсын зүгээс ямар ч байр суурь илэрхийлээгүй бөгөөд хонгилын талаарх мэдээлэл тархсан даруйд "National Geaography”-гийн багийнхан очиж үзсэн байна.
Э.БҮҮВЭЙ monglmedee