|

АН-ын 300 гишүүн намаасаа гарах болсноо мэдэгдлээ

batdorj 2019/05/29 482 0

АН-ын 300 гишүүн өнөөдөр намаасаа гарах болсноо мэдэгдэж, хэвлэлийн бага хурал хийлээ. Тэдгээр АН-ын иргэд намын батлахаа авчирсан гэсэн бөгөөд зөвхөн Баянзүрх дүүргийн намын хороо л гэхэд нэг жилд гишүүдэээ 189 сая төгрөгийн татвар, хураамж, төлбөр авдаг. Гэвч намын гишүүдээ сонсдоггүй, үйл ажиллагаанд татан оролцуулдаггүй гэсэн юм. АН-ын Баянзүрх дүүргийн намын хорооны тэргүүлэгч гишүүн н.Батбаатар болон бусад гишүүд хэвлэлийн хуралд оролцов. Чингэлтэй, Баянзүрх дүүргийн намын гишүүд яагаад намаас гарах болов гэвэл МАНАН бүлэглэл задарсангүй. Харин ч шинээр бий боллоо. АН хувийн компани шиг боллоо. Хүмүүсийг үг хэлсний төлөө ялгаварлан гадуурхаж байна. Намаасаа хөөдөг, намын эрх баригчид эрүүгийн гэмт хэрэгт холбогдох болов. Д.Эрдэнэбат өөрийг нь яллагдагчаар татсан баримтад гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Ийм хүмүүс намын удирдлагад байгаа цагт энэ намын гишүүн байх ёс зүй бидэнд байхгүй гэв. Баянзүрх дүүргийн иргэн н.Хишигдэлгэр: Эмэгтэй гишүүүд сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байна. Энэ манай хүн, танай хүн гэцгээдэг. Манай дүүрэгт сонгууль явуулаагүй атлаа болсон мэтээр Эмэгтэйчүүдийн намын хорооны даргад тамга тэмдэг гардуулсан гэлээ.   

 

Ж.Бат   

Санал болгох

Сэтгэгдэл

top