Ямартай ч ГХЯ-аас энэ талаар тайлбар өгөхдөө "Яг одоо энэ асуудал шалгагдаж байна. Цаанаа Монгол иргэд холбоотой эсэх асуудлыг тагнуулын байгууллага шалгаж байна. Хар тамхи зөөвөрлөсөн автомашин нь Туркийн Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын автомашин байсан нь үнэн” гээд хэлчихэв. Тус газраас хар тамхи зөөвөрлөсөн автомашиныг консулын газрынх гэж хэлсэн мөртлөө яагаад хэрэгт холбоотой хоёр хүний нэрийг нууцлав гэдэг нь анхаарал татсан ч тун удалгүй хэрэгт холбоотой хүмүүсийн нэр ус ил болсон юм.Тодруулбал, хар тахмины хэрэгт холбогдсон этгээд нь дипломатч Б.Баттүшиг бол жолооч нь С.Эрдэнэбаяр гэх этгээдүүд байжээ. Ямартай ч дипломатч Б.Баттүшиг нь Улсын Дээд шүүхийн шүүгч асан Б.Бат-Эрдэнийн хүү бөгөөд өмнө нь Бангкок, ОХУ-д консулаар ажиллаж байсан нэгэн аж.
Харин жолооч С.Эрдэнэбаярын хувьд Гадаад харилцааны яамны үе үеийн сайд нарын жолоочоор ажиллаж байсан төдийгүй АНУ болон Европын хэд хэдэн улсад ажиллаж байгаад өнгөрсөн 2016 онд тус улсын консулын газарт ийнхүү жолоочоор ажиллаж байсан нэгэн аж. Ямартай ч Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нар өмнө нь дипломат дугаартай автомашинаар хар тамхи зөөвөрлөж байсан гэх асуудал ч яригдаад эхэлжээ. Хэрвээ тэдний өмнө нь хэд хэдэн удаа хар тамхи зөөвөрлөж байсан хэргийг тухайн улсын хуулийн байгууллага илэрүүлвэл Монгол Улсыг төлөөлөн суух элчин сайдууд болон Монгол Улсын иргэдэд ч маш халтай нөхцөл байдал үүсэх нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл, амташсан хэрээ арван гурав нахина гэгчээр тэд өмнө нь маш их хэмжээний хар тамхийг улсын хил давуулж гаршчихсан этгээдүүд байжээ гэж харагдаж байна. Учир нь 70 килограмм хар тамхийг анх удаа зөөвөрлөж байгаа хүмүүсийн хийж чадах ажил биш гэдэг нь ойлгомжтой.
Ямартай ч тэд энэ удаад монгол төгрөгөөр 10 гаруй тэрбум төгрөгийн хар тамхи зөөвөрлөж байгаад улсынхаа нэрийг сэвтээсэн маш ноцтой гэмт хэрэг үйлдчихлээ. Одоогоом 3-4 жилийн өмнө дипломат ажилнууд тамхи зөөдөг байсан бол одоо хар тамхи зөөдөг болчихлоо. Тэгэхээр дипломатич Б.Баттүшиг нь Монгол Улсыг төлөөлөн гадаад орнуудад томилогддог дипломат албан яаж томилогдсон бэ гэдэг нь анхаарал татаж байна. Учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар элчин сайд, болон дипломат ажилтнууд мэрэгшсэн хүмүүс байхаас гадна гадаад үйл ажиллагааны алтан аргамжаа болж бүс нутаг, соёл иргэншлээ мэддэг, хамгийн гол нь олон улсын харилцааны туршлагатай байх зэрэг өндөр шалгуурыг тавьдаг байна. Гэтэл дээрх нэр бүхий хүмүүс энэхүү шалгуурыг хангасан эсэх нь эргэлзээтэй.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгагадаад томилгоон дээрээ онцгой анхаарахгүй бол энэ мэт нөхдөөс болж Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд хараар будагдаж гадаадад улсад ажиллаж амьдарч, сурч буй олон мянган иргэдийн чинь эрх ашиг зөрчигдөх хэмжээнд хүрэх нь байна шүү.
Э.Энх-Амгалан
Эх сурвалж: erennews.mn