ихэнх нутгаар бороошиж эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2015 оны долоодугаар сарын 10-нй 09 цагаас 21 цаг хүртэл: Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар 19-24 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 30-32 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 19 хэм дулаан, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2015 оны долоодугаар сарын 11-нээс долоодугаар сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд баруун зүгийн нутгийн ихэнх, 12-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 13-14-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 11-нд нутгийн баруун хагаст, 12,13-нд ихэнх нутгаар, 14-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 11-нд ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хагаст халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна. 12-нд баруун зүгийн нутгаар, 13-14-нд нутгийн төв хэсгээр сэрүүснэ.