|

Орхон аймаг руу Булганы Дашинчилэнгийн замаар зорчино

zulaa 2019/09/04 621 0

Орхон аймаг руу Булганы Дашинчилэнгийн замаар зорчино

 

"Улаанбаатар-Дархан” чиглэлд авто замын засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж, хөдөлгөөнийг хаасантай холбоотойгоор дээрх чиглэлийн тээвэрлэлтэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ. Тиймээс Улаанбаатар- хот- Орхон аймаг-Улаанбаатар хот чиглэлд нийтийн зорчигч тээвэрлэлт эрхэлж буй аж ахуйн нэгжийн тээвэрлэлтийг Булган аймгийн Дашинчилэн сумын замаар Дарханы зам засвар, шинэчлэлтийн ажлыг дуустал явуулахаар болсон байна. 

Мөн Дархан-Сэлэнгэ чиглэлд зорчих нийтийн тээвэр болон Улаан-Үүд чиглэлийн олон улсын тээвэрлэлтийг Төмөрлөгийн уурхайн зам буюу Хонгор сумын 4-р бригадаар салдаг замаар тээвэрлэлт хийлгэхээр болжээ. Дээрх зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авснаар авто замын бодит нөхцөл байдлаас үүдсэн зам, тээврийн осол болон болзошгүй аюулаас урьдчилан сэргийлнэ гэдгийг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.

Санал болгох

Сэтгэгдэл

top