Энэ сарын 12-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 13-14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно.
Салхи 12-нд баруун болон төвийн нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд
говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 12-нд
нутгийн баруун хэсгээр, 13-14-нд нутгийн төв хэсгээр сэрүүсч Алтай,
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18
градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар
шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11
градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.