"Ардын элч” цахим судалгааны зорилго нь 2020 оны УИХ-ын сонгуулийг угтаж, нийслэл, орон нутгийг төлөөлөх мэдлэг чадвартай, хариуцлагатай, итгэл даах нэр дэвшигчдийг танилцуулах, сэдсэн санаачилснаа үргэлжлүүлэх эрхмүүд хэн бэ гэдгийг ард түмнээс асууж тодруулах юм.
2012 оноос эхлэн ард түмний дунд нээлттэйгээр явагдаж ирсэн ардын элчүүдийг шалгаруулах "Ардын элч” цахим санал асуулга өнгөрсөн хавар нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас ард түмнийг төлөөлж чадхуйц улс төрчдийг дэвшүүлсэн бол энэ удаа "Шилдэг” ҮНДЭСНИЙ 50, ЗАЛУУ 50, ЭМЭГТЭЙ 50 элчүүдийг дэвшүүлээд байгаа юм.
Уг цахим санал асуулгын "Шилдэг ҮНДЭСНИЙ 50"-д нийт 223 хүнийг нэр дүвшүүлжээ. Ингээд "Шилдэг ҮНДЭСНИЙ 50"-д нэр дэвшсэн 223 хүний эхний 50-д жагсаж байгаа элчүүдийн явцын дүнг танилцуулж байна.
ҮНДЭСНИЙ 50, ЗАЛУУ 50, ЭМЭГТЭЙ 50 "шилдэг” улстөрч хэн бэ? Сонгогч та өөрийн дэмжиж буй улстөрчид http://ardiinelch.mn/сайтаар орж саналаа өгөөрэй.
Лавлах утас: 8810-3521, 8809-7557