|

Хятадын тэргүүн баячуудын хөрөнгө 1.3 их наяд долларт хүрлээ

batdorj 2019/11/11 270 0

Хятадын тэргүүн баячуудын хөрөнгө 1.3 их наяд долларт хүрлээ Эдийн засгийн өсөлт саарч байгаагаас үл хамааран Хятадын тэргүүн баячуудын хөрөнгө 22 хувиар өсөв. Энэ онд хамгийн баян 400 хүний хөрөнгө 1.3 их наяд ам.долларт хүрчээ. Alibaba группийг үүсгэн байгуулагч Жек Ма 38 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө жагсаалтыг тэргүүлсэн бол өрсөлдөгч Tencent компанийн үүсгэн байгуулагч 36 тэрбум ам.доллараараа хоёрт жагссан юм. Credit Suisse-ын Хятад дахь салбарын тэргүүн "Хятадын эдийн засаг хэрэглээн дээр суурилж байгаа бөгөөд хэрэглэгчийн туршлагыг сайжруулсан компани тэрхүү давуу талыг эдлэх болно” хэмээн онцлон тэмдэглэжээ. 

Эх сурвалж: eagle.mn  

Санал болгох

Сэтгэгдэл

top