|

ЭМЯ-ны ажлын хэсэг Орхон аймагт ажиллалаа

mart 2019/11/13 704 0

"Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөр–"Тэмбүүг устгая”үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхажлын хэсэг Орхон аймагт ажиллалаа.

Уг ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталж хөдөө орон нутагт уг хөтөлбөрийг танин мэдүүлэх, хүн амыг эрүүлжүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх үүрэг өгч хяналт тавин ажиллажээ.

Үүний дагуу өнгөрсөн наймдугаар сард Орхон аймаг 12 заалттай зөвлөмжийг хэрэгжүүлж 86.5 хувьтайгаар дүгнүүллээ. Орхон аймагт ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрынахлах мэргэжилтэн,ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ Тандалт судалгааны албаны их эмч,ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны их эмч зэрэг мэргэжилтнүүд багтсан байна.

Уулзалтын үеэр Засаг даргын орлогч А.Түвшинжаргал "Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөр–Тэмбүүг устгая үйл ажиллагааг Орхон аймагт хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжихээ илэрхийлжаймгийн засаг захиргаанаас эрүүл мэндийн салбарт хийж буй хөрөнгө оруулалт, эмч мэргэжилтнүүдийг хөгжүүлэх чиглэлээр хийж буйажлаа улам эрчимжүүлнэ" гэлээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top