|

Атрын 60 жилийн ойг тохиолдуулан аварга тариаланчдад хүндэтгэл үзүүллээ

mart 2019/11/13 699 0

Монгол Улсад атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойг тохиолдууланаймгийн ИТХ-ын даргын санаачилгаар Жаргалант суманд"Алтан намар-2019”өдөрлөг боллоо.

Уг өдөрлөгийн үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат механикжуулагч Л.Лхагваагсны гэр бүл болонХөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Дамдингийн Даржаа, Улсын аварга тариаланч Дашдаваагийн Хасбаатар, Улсынгурванудаагийн аварга Лувсангийн Баярхүү, Улсын хошой аварга Чогсомын Баясгаланцэцэгнарыг хүлээн авч уулзлаа.

МөнУлсын аварга тариаланч Баянгийн Минж, Доржготовын Хуяг, Дэмчигийн Батболд зэрэг 15 хүнийгОрхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва болон Жаргалант сумын удирдлагуудхүлээн авч уулзан газар тариалангийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн хүндэтгэл үзүүлэв.

Өдөрлөгийн үеэрЖаргалант сумынгурванбагийн иргэд, төрийн албан хаагчдын дунд спортын олон төрөлт тэмцээн зохион байгууллаа. Тус суманд газар тариалан эрхэлж буй 600 гаруй иргэн, аж ахуйн нэгж байдаг.


Санал болгох

Сэтгэгдэл

top