|

Хаягдал элсээр барилгын материал үйлдвэрлэнэ

mart 2019/12/09 534 0

Эрдэнэт үйлдвэрийн зэс, молибдены хүдрээсгарч байгаа хаягдал элсээр галд шатдаггүй, өндөр шинж чанартай барилгын материал үйлдвэрлэх судалгааны ажил эхэллээ. СудалгаагМонгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан 80 сая төгрөгөөр, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам 1.45 сая юаниар санхүүжүүлэхээр болжээ.

 

Судалгааг Технологийн сургууль, БНХАУ-ын "BGRIMM” групптэй хамтранхоёржилийн хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөжээ. Хаягдал элсээр барилгын материал үйлдвэрлэх судалгааг амжилттай хийснээр Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйдхуримтлагдсан элсээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх боломж бүрдэх юм. Хамтын ажиллагааны хүрээнд шинжилгээ, судалгааны лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах, "BGRIMM” группийн лабораторид туршилт хийх ажлууд багтжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top