УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өнгөрсөн долоон хоногийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай онцолсон юм. Хууль зүйн байнгын хорооны даргаар ажилладаг Х.Нямбаатар бусдаас их хэмжээний авлига авсан хэргээр шалгагдаж байгаа Д.Дорлигжав нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож байгаа талаар хэлсэн.
Тэгвэл Улсын прокурорын ерөнхий газраас энэ мэдээллийг няцаалаа. "Ерөнхий прокуроор асан Д.Дорлигжавт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. АТГ-аас гэмт хэргийн шинжгүй гэсэн саналаа прокурорт ирүүлснийг хянаж байгаа. Ямар нэг шийдвэр гараагүй байна" гэсэн юм.
Өөрөөр хэлбэл,Д.Дорлигжавт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж. Ийм атал Хууль зүйн байнэгын хорооны дарга Х.Нямбаатар чуулганы хуралдааны үеэр худал мэдээлэл өгсөн болж таарав. Иймээс түүнд хүлээлгэх хариуцлага гэж бий юу.
Buzznews.mn