|

Улсын арслан Д.Бүрэнтөгст “Ланд крузер-200” бэлэглэв

namuunaa 2015/07/17 11559 4559

 

Энэ жилийн наадамд үзүүрлэсэн Увс аймгийн Давст сумын харьяат Монгол Улсын арслан Д.Бүрэнтөгст нутгийн зөвлөлөөс нь "Ланд крузер-200” автомашин бэлэглэсэн байна.

 

Энэ жилийн наадамд залуу насны эр бяр, авхаалж самбаа, хурд хүчээрээ онцгойрон  ес давж түрүүлсэн бөх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Аварга” биеийн тамирын дээд сургууль, "Хангарьд” спорт хорооны бөх Э.Оюунболдод "Ланд крузер-200” автомашин бэлэглэсэн. Харин шинэ залуу арсланг хурцалж өгсөн Монгол Улсын арслан Д.Бүрэнтөгсийг арслан цолоо бататгасан хүч хөдөлмөрийг үнэлж Увс нутгийн зон олон нь аваргын дайтай хүндэлж ийнхүү урам хайрласан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top