|

Цахилгааны сарын суурь тарифыг 2000 төгрөг болгожээ

namuunaa 2015/07/20 963 0

Эрчим хүчний зохицуулах хороо хуралдаж, эрчим хүчний үнэ тарифт тодорхой өөрчлөлт оруулжээ.

 

Эрчим хүчний системийн оргил ачаалын үед ОХУ-аас худалдан авдаг импортын цахилгааны үнийг ОХУ-ын талаас энэ сарын 01-ний өдрөөс өсгөснөөс үүдэн импортын цахилгааны чадлын төлбөрийн хэмжээ нэмэгдсэн юм байна.

 

Иймээс оройн их ачааллын үеийн эрчим хүчний хэрэглээг багасгах, хэмнэлтийг дэмжих замаар системийн оргил ачааллыг бууруулах зорилгоор чадлын тарифыг аж ахуйн нэгж байгууллагуудад шинээр нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Мөн Сэргээгдэх эрчим хүчний хуулийн дагуу байгаль орчинд ээлтэй, ногоон эрчим хүчийг дэмжих тарифыг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.

 

Эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж буй нүүрсний үнэ, нүүрс тээврийн зардал, түлшний үнийн өсөлт зэрэгтэй уялдуулан цахилгааны үнийг индексжүүлэн тогтоож, айл өрхийн цахилгааны  сарын суурь тарифыг 2000 төгрөг болгожээ. 

 

Одоо мөрдөгдөж байгаа тарифаар хэрэглэгчдэд дулааны эрчим хүчийг бодит өртгөөс нь 60 гаруй хувиар хямд үнээр борлуулж байгаа тул дулааны эрчим хүчний тарифт зохих өөрчлөлтүүдийг оруулсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top