|

Тэтгэврийн зээл тэглэвэл юу болох вэ?

saikhnaa 2020/01/03 896 0

1. Тэтгэврийн зээл авалт нэмэгдэж, банкуудын эх үүсвэрийн багагүй хэсэг тэтгэврийн зээлд зарцуулагдаж бизнесийн салбар санхүүжилтийн дутагдалд орно.

2. Инфляци өсөхөд нөлөөлж, ахмадуудын өөрийнх нь тэтгэвэр болон цалингаасаа илүүчилж тусалж дэмждэг хүүхдийнх нь цалингийн бодид худалдан авах чадварыг бууруулж, зээлээ тэглүүлснээсээ илүү хохирол амсана.
3. Валютын ханшийн өсөлтийг бий болгож, импортоос өндөр хамааралтай улсын хувьд хэрэглээний барааны үнийг хөөрөгдөнө. Зөвхөн валютын их хэмжээний хадгаламжтай цөөн тооны хүмүүс л ашиг хүртэж, нийгмээрээ хохирно.
4. Тооцоо судалгаагүй, гэнэтийн санхүүгийн ийм шийдвэрүүдээс шалтгаалж, гадаадын хөрөнгө оруулалт буурна. Төгрөгөөр ашиг олсон ч гадагшаа доллар болгоод гаргахад алдагдал хүлээж буй өнөөгийн нөхцөл байдал улам нэмэгдэнэ.
5. Зээл тэглэх шийдэл тодорхой бус, шударга байгаагаас шалтгаалж нийгэмд тодорхойгүй хүлээлт, бухимдлыг бий болгоно.
Зүгээр тэтгэврийг нь илүү сайхан нэмчих л дээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top