|

Хугацаа дууссан болон хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг устгав

mart 2020/01/20 433 0

Аймгийн Засаг даргын Тамгынгазар,МХГ-ын хамтарсан шалгалтаар худалдаа үйлчилгээний төвүүдэд хугацаа нь дууссан болон хаана үйлдвэрлэсэн нь тодорхой бус бараа бүтээгдэхүүнийг илрүүлэн устгалаа.

Нийт130 гаруй нэр төрлийн хоёр сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн болон 21 төрлийн 612 ширхэг нэг сая 647 мянган төгрөгийн үнэ бүхий эм, био бэлдмэл,оношлуурыгустгасан байна.

Шинэ жилийн баярыг тохиолдууланМэргэжлийн хяналтын газраас томоохон худалдааны төв болон найман нэрийн хүнсний дэлгүүрийг шалгасан. Энэхүү ажлын хүрээнд хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн болон хаана үйлдвэрлэсэн нь тодорхой бус бялуу,гуриланбүтээгдэхүүн,эм, био бэлдмэлийгилрүүлжээ.

 

Иймд иргэдийг хүнсний бүтээгдэхүүнээ сонгохдоо хугацааг сайтар шалгах, үйлдвэрлэсэн газрыгнягталжбайхыг анхаарууллаа. Түүнчлэн эм,био бэлдмэлийгбаталгаатай, худалдаалах эрхтэй газраас худалдан авахыгМХГ-аасзөвлөлөө.


Санал болгох

Сэтгэгдэл

top