Халдварт судлалын үндэсний төвөөс томуу,томуу төствирусийнтархалтын талаар аймгийнӨрхийн эрүүл мэндийн төв болонБОЭТ-ийн эмчнарт сургалт зохион байгууллаа.
Томуу,томуу төст өвчний дэгдэлт улсын хэмжээнд 8.9 хувьтайбайгаа бол Орхон аймагт9.2 хувьтай байна.Өвчтнүүдийн83.6 хувийг 15 хүртэлх насныхан үүн дотроо 63 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.
Энэ долоо хоногоос сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж байгаа тул ханиад, томуутай байгаа хүүхдийг гэрт нь бүрэн эмчлэхийг эмч нар зөвлөлөө.Мөн гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, хүүхдийн дархлааг сайн дэмжих, олон нийтийн газар, үйлчилгээний төвүүдээр зорчихдоо амны хаалт зүүхийг санууллаа.