УИХ-ын гишүүн Г.Уянга экс Ерөнхий сайд С.Баярын АНУ дахь долоон хаусыг "илрүүлснээ” их хурлын танхимд олны өмнө зарлаж, нэг хэсэг шуугиан тарив. Харин холын Америкт суугаа С.Баяр түүний хариуд, "Намайг АТГ-аас шалгаж байгаа юм байхгүй. Гэхдээ би энэ асуудлаар өөрөө хүсэлт гаргаж шалгуулах болно. Энэ бол гүтгэлэг” гэж хэвлэлээр дамжуулан үг дайсан байдаг.
Ямар ч луйврын асуудал нэг хэсэгтээ шуугиж байгаад л замхардаг нь нууц биш. Наад захын жишээ гэхэд С.Баярцогтын дотны анд гэх "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экс гүйцэтгэх захирал Б.Энэбиш гэхэд л улсын хөрөнгөөр туйлж, туйлчихаад гадагшаа гараад зугтсанаас авахуулаад энэ улсад идэж уугсдын тоо хийгээд жишээ замаа алдсан билээ.
Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр 2016 оны УИХ-ын сонгуулийн өнгийг нааштайгаар харж байгаа бөгөөд юутай ч нам нь олонхи болно гэдэгт итгэл дүүрэн байгаа аж. Түүгээр зогсохгүй тэрбээр өөрт нь дорвитой өрсөлдөгч үгүй тул 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэж магадгүй гэж намынх нь хүрээнд жиг жуг хийлцэх болжээ. Тиймээс одоогийн намын дарга М.Энхболдыг ирэх сонгуулиас өмнө унагах операцийг эхлүүлсэн Шадар сайд У.Хүрэлсүхийн фракцтай хүч хавсрах болсон талаар хэвлэлүүд бичиж байна.
Хэрэв тэрбээр үнэхээр Ерөнхийлөгч болвол наанадаж хоёронтаа сонгогдох нь тодорхой агаад 2025 он хүртэл Монголын төрийг атгах боломж бүрдэх юм. Энэ үед түүнийг хэн ч өөнтөглөж, идэж уусныг нь сөхлөө гээд яаж ч чадахгүй нь тодорхой бөгөөд тийм л сайн байсан юм бол өнгөрсөн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд чухам яагаад нэр дэвшээгүй юм бэ гэх асуултыг тавьж мэднэ.
Тэгвэл тэр үед хийсэн судалгаагаар одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ рейтинг өндөр, сонгогдох магадлал өндөр байсан тул С.Баяр ямар нэгэн амбийц гаргалгүй Б.Бат-Эрдэнэ аваргыг түүнтэй хав дөрвөлжин золгуулчихаад нэг хэсэгтээ л амар жимэр амьдарч шинэхэн амрагтайгаа нялх үрийн зулай үнэрлэсэн шиг хэл амнаас хол буйдхан сууж буй ажээ.
Эх сурвалж www.wikimon.mn