|

Жилд дунджаар 3000 гаруй иргэн гадаад паспорт захиалдаг

mart 2020/02/04 410 0

Орхон аймагт жилд дунджаар 3000 гаруй иргэн Улсын бүртгэлийн хэлтэст гадаад паспорт захиалдаг байна. Гадаад паспортын захиалгыг зөвхөн Улаанбаатар хотод бус тухайн аймаг, орон нутагтаа сүүлийн жилүүдэд аваад байгаа билээ. Үүний дагуу Орхон аймгийн иргэд Улсын бүртгэлийн хэлтэстээ гадаад паспортын захиалгыг өгч 14-21 хоногийн хугацаанд авдаг болсон. Гэвч иргэд түүнээс ч богино хугацаанд авахыг хүсдэг байна. Гол нь захиалга бүртгэлийг орон нутагтаа хийдэг ч паспортыг зөвхөн Улаанбаатар хотод үйлдвэрлэдэг юм. Тиймээс 14-21 хоногийн хугацаа шаарддаг гэж Улсын бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн хэллээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

top