|

Орон нутгийн галт тэргээр өдөрт 300-400 хүн зорчиж байна

mart 2020/02/11 498 0

Эрдэнэт-Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн галт тэргээр өдөрт дунджаар 800-1000 хүн зорчдог байсан бол шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн үйл ажиллагааг цуцалсантай холбоотойгоор зорчигчийн тоо эрс багасжээ.

Тодруулбал, өдөрт 300-400 хүн зорчиж байгаа аж. "Эрдэнэт өртөө” төмөр зам нь 24 цаг тутам ариутгал, халдваргүйтгэлийг хийж, зорчигчдыг амны хаалтаа хэрэглэхийг сануулж байгаа гэлээ. Тус байгууллага эм, эмнэлгийн бэлэн байдал, онцгой үед хэрэглэх нэг удаагийн хэрэглэл зэргийг бэлдсэн гэж төмөр замын дарга Ш.Эрдэнэчимэг хэллээ. Өнөөдрийн байдлаар 15 галт тэрэг үйлчилгээнд явж байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top