|

АН-ын дарга С.Эрдэнийг яллагдагчаар татах санал гаргажээ

saikhnaa 2020/02/14 453 0

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын дарга асан Ц.Уртнасан, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын Санхүү, бүртгэлийн Газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарт Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн Даатгалын санд буцаан төвлөрүүлэлгүй "Капитал" банкинд давуу байдал олгож, уг сангийн хөрөнгөнөөс шамшигдуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар цагдан хориод буй билээ.

Тэгвэл уг хэрэгт холбогдуулан Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд асан, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийг яллагдагчаар тооцон шалгах үндэслэлтэй гэж үзэж буйгаа АТГ-аас Нийслэлийн Прокурорын Газарт хүргүүлжээ.
Уг хүсэлтийг Нийслэлийн Прокурорын Газар хянаж, эцсийн шийдвэрээ гаргах юм байна.
Э.Мягмар, SONIN.MN

Санал болгох

Сэтгэгдэл

top