|

Морин уралдаан зохион байгуулсан иргэдэд арга хэмжээ авчээ

zulaa 2020/03/03 1202 0

 

Морин уралдаан зохион байгуулсан иргэдэд арга хэмжээ авчээ

 

Орхон аймгийн Онцгой комисс өчигдөр /2020.03.03/ хуралдаж, Онцгой комиссын шийдвэрийг зөрчин морин уралдаан зохион байгуулсан, хулгайн замаар зорчихыг оролдсон иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авах шийдвэр гаргажээ.

Мөн хуралдаанаар өмнөх хуралдаануудаас өгсөн үүрэг даалгаварын биелэлт, иргэдийг тусгаарлах, ажиглах байруудын бэлэн байдал, хот хоорондын авто замын хөдөлгөөнийг нээж байгаа учраас хяналтыг эрчимжүүлэх, ААНБ иргэдийн түлээ нүүрсний хангалт, 2020 оны мал хаваржилтын байдлын талаар авч хэлэлцсэн байна.

Өнөөдрөөс эхлэн хот хоорондын авто замын хөдөлгөөнийг нээж байгаа тул Орхон аймгийн хувьд Хөшөөтийн даваа хүртэл тээврийн цагдаагийн 62 алба хаагч гарч хяналт тавин ажиллаж байгаа аж.

Санал болгох

Сэтгэгдэл

top