|

Тарваган тахлаар өсвөр насны хүү амиа алдлаа

munkhod 2015/07/22 977 0

Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн "Бумбатын Харцагат” нутагт амьдардаг 14 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахал өвчнөөр нас баржээ. Тэрбээр энэ сарын 15-нд халуурч, суганы булчирхай цочиж хөндүүрлэсэн, толгой хүчтэй өвдсөн шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандсан ч энэ сарын 21-нд нас баржээ.

Одоогоор тус сумын төвд 6 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод байна. Аймгийн ЗӨСТ, ОБХ, БОЭТ, ЭМГ, Булган сумын онцгой комиссын баг бүрэлдэхүүнтэй хамтран яаралтай арга хэмжээг авч өвчтөнтэй хамт байсан хавьтлуудыг илрүүлэн тусгаарлаж, шаардлагатай үйл ажиллагааг цаг алдалгүй зохион байгуулан ажиллаж эхэллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top