Орхон /МОНЦАМЭ/Засаг даргын шуурхай зөвлөгөөний үеэрХХААГ-ындарга Ж.Бат-Өлзий цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал,Орхон аймагтэнэ жил 126.9 мянган толгой мал хаваржиж байгаагаас 58097 мал төллөнө. Өнөөдрийн байдлаар 445 толгоймал төллөж , төл бойжилт 95.5 хувьтай байна.Нийт21 толгой мал хорогджээ. Цаашид нутгийн хэмжээгээр мал аж ахуйн хаваржилт хүндрэх төлөвтэй байгааг онцоллоо.
Түүнчлэн хүнсний бараа бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлт хэвийн байгаа бөгөөд нөөцийг нийт хүн амд харьцуулахад гурил 52, мах 46, будаа 8, ургамлынтос 15, давс 12, элсэн чихэр 9, төмс 99, хүнсний ногооны 53 хоногийн нөөцтэй байна. Татан авалт хэвийн үргэлжилж байгаа аж.