|

Хятад ажилчид оруулж ирнэ, ирэхгүй...

saikhnaa 2020/03/23 535 0

Хятал ажилчид оруулж ирнэ ирэхгүй гэсэн маргаанаас үүдэн өөрийн санаа бодлыг илэрхийлье. Харин эдийн засгийн энэ хямралтай үед Монгол ажилчдаар хийлгэх үү? Хятад ажилчидаар хийлгэх үү гэдэг асуудал бүүр олны дунд газар авч иргэдийг 2 талцуулчихлаа.

Доор бичсэн зүйлүүд нь Монголын бүх иргэдэд хамааралтай гэж битгий бодоорой. Маш сайн ажилладаг бүтээл өндөртэй , хариуцлагатай бригад , хувь хүмүүс зөндөө л бий. Гэхдээ үүний хажуугаар барилга, замын салбарт өнөөдрийн байдлаар байгаад байгаа олон жил бараг "ҮЕ ДАМЖИН” ирсэн гашуун үнэний талаар сийрүүлж бичлээ. Та бүхэн авах гээхийн ухаанаар хандаарай.

Улс эх орны хөгжил цэцэглэлтэд яахын аргагүй сайхан зассан цардмал зам, чөлөөтэй зөрөх боломжтой орчин үеийн дэвшилтэт технологи шилдэг инженрүүдийн хөдөлмөрөөр бүтсэн зам хэрэгтэй л дээ. Зам сайн бол хэн ч хаана ч хүссэн газартаа монгол дотроо чөлөөтэй зорчино. Одоо цагт бүгд л хөл дүүжлэх унаатай болсоныг хэлэх үү. Цаашилбал улс эх орны хөгжилд, гадны хэдэн ногооны урсгалыг өөрийн орны төсөв рүү чиглүүлнэ гэсэн үг.

Гэвч энэ сайхан боломжинд хүргэх хамгийн гол асуудал бол "ЗАМ”. Зам гэхээр л бүгд хүрз жоотуу барьж уралдаж гүйж ороод л засаад хийчихдэг юм биш. Мэдээж маш сайн инженерийн багийн төсөл, зураг төсвөөр бүтсэн бичиг баримттайгаар мэргэжлийн баг хамт олны удирдлагаар зөв дараалалтай, технологитой, цаг нартай уралдаж хийдэг ажил л даа. Хамгийн гол нөлөөлөх хүчин зүйл : улирлын чанартай, байгаль цаг ууртай уралдаж, аргадаж хийдэг ажил. Хугацаа алдахгүйгээр.

Бид ДА- УБ зам дээр маш их ач холбогдол өгөх нь аргагүй. Энэ зам нь хойд чиглэлийн аялал зуучлалын бүсийг онцгой хөгжүүлэх үүрэгтэй. Хүн зондоо ч хэрэгтэй. Харин энэ замыг өнгөрсөн онд хариуцлагагүй зохион байгуулалтаас болж цаг хугацаа алдсан үр дүнгүй ажил болгосон. Энэ онд улсын төсвөөр зайлшгүй хийгдэх нэн чухал ажлын нэг. Манай оронд тавигдсан дийлэнх замын ажлыг хятад ажилчидаар гүйцэтгүүлсэн. Хурдан шуурхай, арай чанартай хийгээд байдаг. Тэдэнд Монголын баяр наадам хамаардаггүй зөвхөн ажлаа бушуу хийгээд хэдэн төгрөгөө аваад харих минь гэсэн үүднээс хандаж хийлэг. Аан харин мэргэжлийн компаниуд Хятад ажилчдыг илүү гэж үзээд Монгол ажилчдаас цааргалах нь аргагүй шүү дээ. Манай барилга, замын салбарт Монгол ажилчдын (үүнд бас өөрсдийгөө мундаг гээд бодчихсон бригадууд хамаарна) гаргадаг нийтлэг алдаанууд ба барилга замын компаниудын залхаад зугтаадаг шалтгаанууд:

1. Эхлээд ажилд орохдоо хайлсан тугалга. Хөл нь хөнгөн чих нь дуулгавартай

2. За хэд хоноод л худлаа үнэн ярьж чөлөө авна, Тэд хамаатан садан, эмээ өвөө нараа "нарт хорвоогоос үдсээр л” байна

3. Өглөөд яг цагтаа ажилдаа ирэхгүй. Ирчихээд хэсэг нарлаж тамхи баагуулж, хол ойрын хов жив ярьж нэлээн сууна. Хийсэн бүтээл байхгүй мөртлөө баахан том том цалин ярьж байгаад босож ажлаа хийнэ.

4. Барилгын ажлын өртгийн нэмэгдэл зардалд ажилчдыг ажлын байранд халуун хоол цайгаар үйлчлэх гэсэн зардал багтсан байдаг. Энэ нь тухайн хүний өдөрт авах ёстой ккал энэ тэрийг нөхөх зорилготой. Гэтэл тогоо дүүрэн хоол нэхээд л ажлын төлөө биш хоолны амт чанар, их багын талаар маш их хэл ам хийнэ. Гол нь тэр хүн ажил хийж амьдралаа залгуулах гэж ажилд орсон шүү дээ. Хоол идэх гэж ажилд ороогүй л байлтай.

5. За тэгээд мэргэжлийн инженерүүд байсаар байтал мэдэмхийрээд заагаад л , зөрөөд л, технологийг дур мэдэн өөрчилнө, дараа нь буруудвал хариуцлагыг хүлээх талаар яриад ч хэрэггүй

6. Хийсэн бүтээлээр нь цалин олгохоор уурлана, Цалингаа голно. Ажлаа хаяад явна. Хүний ажлыг хийнэ гэж ирж орон тоо бөглөчихөөд яг сайхан ажил жигдрээд явж байтал хаяад явчихна. Дараагийн хүн иртэл тэр компанийн чинь ажил доголдоно гэдгийг бодохыг ч хүсдэггүй. Дараагийн компани руугаа очиж энэ явуургүй аргаа хэрэглэж цаг нөхцөөж байгаад хэдэн төгрөг салгахаар арилж өгнө.

7. За цалин тавих нэг хэцүү тавихгүй байх нэг хэцүү. Цалингаа авсан бол зоолттой 3-5 хоног ажилдаа ирэхгүй. Тэр нь наадмын хэдэн өдрүүд болоод үргэлжлээд яг ид бүтээл гаргах зуны 1 сарынх нь 20 хоног байхгүй болно. Нөгөө нээх том том юм яриад орж ирж гэрээ хийсэн бригадууд наадмын өмнө нэлээн гүйцэтгэл бичүүлж аваад арилаад өгнө дөө. Би бүр өөрийн биеэр энэ зовлонг амсаж байсан хүн. Офицерт нэг орон сууцны барилга дээр нэг бригад зуны 3 сар алга болоод өгч байсан түүх бий.

8. Хажуугаар нь болж өгвөл илүү дутуу юм шүүрээстэй. Хулгай зэлгий хийнэ. Энд тэнд нуугдаж сууж цаг нөхцөөнө. (ажлын байран дээр ч архи уух тохиолдол элбэг)

9. Сүүлийн үед барилгын туслах хийдэг хүн олдохгүй аргаа барахдаа компаниуд ажлаа хийлгэхийн тулд үнэ цохиж өрсөлдөх вээ дээ. Тэгээд тэр их”үнэтэй” хүмүүс нь бас л шаардлага хангахгүй. 2-3 өдөр ажиллаад л тамхи архиныхаа мөнгөтэй болмогц л арилаад өгнө. Хэсэг тэгж явж байгаад л дараагийн нэг хүн хэрэгтэй компани дээр очиж яг энэ аргаа хэрэгжүүлсээр явдаг.

10. Туслах ажилчдын дийлэнх нь зуны цагт оюутнууд байдаг. Ажлаа явуулахын тулд ирж байгаа хүмүүсийг л авна шүү дээ. Намар болоод өнөөдүүл хичээл сургууль гээд яваад өгнө. Хөөрхий нөгөө хэдэн барилгын компаниуд ажиллах хүнгүй ёстой дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болно. Яагаад гэвэл нөгөө их том яриатай орж ирсэн бригадууд зунжингаа алга болсоноос болж ажлын гүйцэтгэл "НОЙЛ” хувьтай байгаад байдаг. Энэ үед л нөгөө "би чадна” ууд , мөн ажилгүй хэдэн баагийнууд үнээ тэнгэрт хадаагаад л "өдрийн 50000төгрөг” ний цалингаар орж ирнэ. Дээр дурьдсан бүх л эрсдлүүд давтагдана.

Ийм болохоор л энэ монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа барилга, замын компаниуд чинь монгол ажилчдаас залхаад байна шүү дээ. Одоо энэ сошиалд хятал ажилчид оруулж ирэх гэлээ алив хаана байна би хийгээд өгье бид чадна гээд нөхдүүд бас нэгийг бодож 2 г тунгааж үзнэ биз дээ.

Хэрвээ үнэхээрийн хийж бүтээе улс эх орон минь гэсэн сэтгэхүйтэй байх юм бол болж байна шүү дээ. Өөрсдөө яг бодитоор үзүүл л дээ.

Инженер Ижлээ

Санал болгох

Сэтгэгдэл

top