|

АН-ын дарга С.Эрдэнэ намаа сонгуульд оролцох эрхгүй болголоо гэв

nomun 2020/04/10 472 0

 

АН-ын дарга С.Эрдэнэ намаа сонгуульд оролцох эрхгүй болголоо гэв

 

 

Сонгинохайрхан дүүргийн иргэд АН-ыг сонгуулийн тухай хууль зөрчиж бэлэг тараасан хэмээн мэдээлэл хийлээ. Тодруулбал, АН 30 насны төрсөн өдрөөрөө сонгуулийн тухай хууль зөрчиж, иргэдэд нэг ширхэг сонин, нэг удаагийн бээлий, найман ширхэг хлормин тараасан. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө бэлэг тараан хууль зөрчсөн нь хуулийн байгууллагаар тогтоогдсон бол СЕХ нэр дэвшигчээс бүртгэгдэхээс татгалзах ёстой. Энэхүү үйлдэлдээ бага насны хүүхдийг ашиглаж байгаа нь увайгүй үйлдэл болж байна гэв. 

СХД-ийн иргэн "УОК-ын шийдвэрийн дагуу манай тойрогт ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд явж байгаа. Гэтэл үүнтэй зэрэгцүүлээд АН-аас 30 жилийн ой гээд сонин, бээлий, хлормин тарааж байна. Энэ бол сонгуулийн хууль зөрчиж байгаа хэлбэр. Бид УОК-ын шийдвэрийн дагуу аль болох гарахгүй, олон хүнтэй харьцахгүй байхыг хичээж байхад аль нэг нам, хувь хүмүүс хаалга нүдэж, гарын үсэг зуруулж, гараас гарт ямар нэг бүтээгдэхүүн тарааж байгаа нь бухимдал төрүүлж байна. Тараасан сонин нь "Ардчилал таймс" нэртэй. Энэ сонин дээр АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөгөө төлсөн гэх хүмүүсийн ярилцлага, нийтлэлүүд гараад байна. Тэгэхээр үүнийг бид сонгуулийн сурталчилгаа гэж харж байна. Сонгуулийн сурталчилгааг хийх цагт нь хий. АН-ын энэ алдааг бусад намууд битгий давтаарай гэж хүсмээр байна" гэв. 

Түүнчлэн АН-ын дарга С.Эрдэнэ намынхаа төрсөн өдрөөр Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчин АН-аа сонгуульд оролцох эрхгүй болгож байна хэмээн онцоллоо. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 48.1-д Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 

48.1.1-д мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байна гэсэн юм. 

Б.Аз


Санал болгох

Сэтгэгдэл

top