|

Орхон аймагт дөрвөн настай хүүхдийг хашаан дотор нь мөргөсөн хэрэг гарлаа

saikhnaa 2020/04/28 966 0

Зам тээврийн ослын улмаас автомашин шатаж, зорчиж явсан дөрвөн хүн нас барсан харамсалтай хэрэг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдөр гарчээ. Тодруулбал, оройн 22:00 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг асфалтан замд том оврын Kia Rhino автомашины араас Kia Bongo маркийн мөргөж осолджээ. Ослын улмаас Kia Bongo автомашиныг жолоодож явсан 38 настай эрэгтэй, хэн болох нь тодорхойгүй гурван хүний хамт шатаж амь насаа алдсан байжээ. Хэргийг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Мөн өчигдѳр Орхон аймагт 4 настай хүүхдийг хашаан дотор мѳргѳж амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. 

Иймд, Хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, цаг агаарын нөхцөл байдал, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж бие биендээ хүндэтгэлтэй хандан гэрэл хэрэглэх дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Санал болгох

Сэтгэгдэл

top