|

Путин бүх оросуудад олгосон цалинтай чөлөөгөө тавдугаар сарын 11-ыг дуустал сунгалаа

nomun 2020/04/29 319 0

Путин бүх оросуудад олгосон цалинтай чөлөөгөө тавдугаар сарын 11-ыг дуустал сунгалаа

 


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт ард түмэндээ энэ сарын 30-ны өдрөөс эхлэн цалинтай чөлөө олгосон. Тэгвэл энэ хугацаагаа цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан дахин тавдугаар сарын 11-нийг дуустал сунгалаа.

Тэрбээр "Бидний хувьд тахлын хамгийн оргил үетэй нүүр тулж ирээд байна. Вирус байгаа цагт хэн ч халдварлах боломжтой” хэмээн улс даяар нэвтрүүлсэн шууд эфирээр ярижээ.

Тавдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хөл хорион дэглэмийг шат дараатайгаар зөөлрүүлэхийн сацуу эдийн засгаа дэмжих багц арга хэмжээний төлөвлөгөөг гаргахыг даалгажээ.

Гуравдугаар сарын 30-наас эхлэсэн цалинтай чөлөө буюу нэг ёсны карантины үед иргэд зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээ,эмийн сан,хүнсээ цуглуулахад л гэрээсээ гарч болж байгаа юм.

Сүүлийн 24 цагийн байдлаар шинээр 6,411 тохиолдол бүртгэгдэж,нийт тохиолдол  93,558-д хүрчээ.

Эх сурвалж:Xinhua news


Санал болгох

Сэтгэгдэл

top