НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, Нийслэлийн МАН-ын Хорооны дарга асан, дуулиант "60 тэрбум"-ын хэрэг гэгчийн холбогдогч гэгддэг Цэндсүрэнгийн Сандуй УИХ-ын 2020 оны сонгуульд Монголын Ногоон Намаас нэр дэвшихээр болсон нь үнэн бөгөөд Сонгуулийн Ерөнхий Хороо түүнийг бүртгэсэн байна.
Учир нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Сандуй, А.Ганбаатар дээрх хүмүүсийг сонгууль будлиантуулахыг завдсан гэм буруутайд тооцож, тус бүр дөрвөн жилийн хорих ял оноосон ч уг ялыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон аж. Улмаар энэ оны 3 сарын 24-нд батлан даалтаар сулласан бөгөөд одоо яллагдагч гэсэн статустай байгаа аж.
Ийнхүү УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжтой болсон Ц.Сандуй Монголын Ногоон Намаас УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт нэгэн цагт өөрөөс нь Нийслэлийн МАН-ын хорооны даргын ажлыг авч байсан УИХ-ын гишүүн, Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд Д.Сумьяабазар, УИХ-ын гишүүн, НАМЗХ-ы Ерөнхийлөгч Н.Учрал зэрэг экс намынхаа нөхөдтэй өрсөлдөхөөр болжээ.
Э.Мягмар