|

ТЕГ-ын дарга асан Б.Хурцад 3 жилийн хорих ял оноолоо

saikhnaa 2020/07/23 575 0

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн  шүүх хуралдаан  Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд таван өдөр үргэлжиллээ.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцон, Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж улмаар Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, Э.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарт  ял оноолоо. Шүүгдэгч Ж.Мөнхгалд 3 жилийн хорих ял, С.Баярт 3 жилийн хорих ял, Б.Хурцад 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад 3 жилийн хорих ял, О.Бямбажавд 2 жилийн хорих ял, Ү.Отгонбаярт 2 жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгахаар Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэжээ. 

Эх сурвалж: Төв аймаг дахь шүүхийн тамгын газар

23:37 2020/07/22

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц болон О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд долдугаар сарын 16-нд эхэлсэн билээ.

Тэднийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн юм.

Уг хэргийн шүүх хурал таван өдөр үргэлжилж, өнөөдөр дууслаа.

Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож, Ж.Мөнхгалд 3 жилийн хорих ял, С.Баярт 3 жилийн хорих ял, Б.Хурцад 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад 3 жилийн хорих ял, О.Бямбажавд 2 жилийн хорих ял, Ү.Отгонбаярт 2 жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгахаар  шийдлээ.

У.МАНДАХ

Санал болгох

Сэтгэгдэл

top