Сүүлийн 24 цагт Орхон аймагт халдварын таван тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 180 боллоо. Шинээр батлагдсан 5 тохиолдлын хоёр нь Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирсэн бол 3 нь ойрын хавьтлаас илэрчээ.
Өчигдөр 11 иргэн эдгэрч гэрийн ажиглалтад шилсэн бол өнөөдөр БОЭТ-д51 хүн эмчлүүлж байна. Үүний 11 нь хүүхэд, 40 нь насанд хүрсэн хүн байна.
Халдвар батлагдсан иргэдийн насны бүлгээр ангилахад 31-45 насны иргэд ихээр өвчилж байгаааж. Гэхдээ 45-аас дээш насны иргэд нэмэгдэх хандлагатай байна гэж ЭМГ-ын дарга Д.Сүхээ хэллээ.
Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс 4 нь хүнд, 22 нь хүндэвтэр, 25 иргэн хөнгөн гэсэн оноштой байна. Биеийн байдал хүндэвтэр болон хүнд байгаа иргэд бүгд уушгины хатгаагаар давхар өвджээ. Мөн эдгээр иргэд хавсарсан эмгэг өвчтэй тул биеийн байдал хүндэвтэр байгаа аж.