Орхон аймгийн БОЭТ-д вируслогийн лаборатори байгуулаад дөрвөн сар гаруй болж байна. Уг лабораторид өдөрт дунджаар 200 гаруй хүнд PCR шинжилгээ хийж байна.
Халдвар эрчимтэй тархаж байгаа энэ үед лабораторийн хүчин чадлыг нэмэх шаардлага гарч Нийгмийн эрүүл мэндийн төвд нэмж нэг лаборатори байгуулахаар болсон. Тэгвэл тус лабораторийн засвар бүрэн дуусч, улсын комисс хүлээн авчээ. Ирэх долоо хоногт нээх аж. Ажиллах боловсон хүчнийг "Медипас”, БОЭТ-ийн эмч нараас бүрдүүлэх гэнэ. Үйл ажиллагаа нь жигдэрвэл өдөрт 880-1000 хүнээс PCR шинжилгээ авах боломжтой юм.