|

Орон нутгийн иргэд Улаанбаатар хотоос хөнгөлөлттэй эм авах боломжтой

nomun 2021/05/13 360 0

 

 

Орон нутгийн иргэд Улаанбаатар хотоос хөнгөлөлттэй эм авах боломжтой

 

Орхон аймагт хөнгөлөлттэй эмийг сарын аль ч өдөр 64 эмийн сангаар олгож байна. Мөн хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг жилд дунджаар 800 орчим сая төгрөг байсныг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг тэрбум болгосон юм.

 

2018 онд Орхон аймагт ердөө 28 эмийн сангаар дамжуулж хөнгөлөлттэй эмийг сарын эхний долоо хоногт багтаан олгож байсан. Энэ нь иргэдэд чирэгдэл учруулж зарим үед ахмадууд эмээ авч чадахгүйд хүрдэг байв. Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор 2020 оны 11 дүгээр сарын 1-нээс бүх эмийн сан хөнгөлөлттэй эм олгож эхэлсэн. Мөн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөс баталсан 522 төрлийн эмийг 30-70 хувь хөнгөлсөн байна.

 

Түүнчлэн хөнгөлөлттэй эмийг цахим жороор бүх шатлалын эмнэлгийн эмч харъяалал харгалзахгүй бичдэг болсон бөгөөд орон нутгийн иргэд Улаанбаатар хотод ч эмээ бичүүлэх боломжтой болжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top