|

Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг цуцалж, З.Болдбаатарын цалинг нь хаслаа

nomun 2021/05/25 246 0
 
 

Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг цуцалж, З.Болдбаатарын цалинг нь хаслаа

 

Өмгөөлөгч Б.Баасанцогтын шүүгчдийг авлигадсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Д.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, СБД, ЧД, БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нарт ДМНН, Нэхүүл хөдөлгөөний гаргасан өргөдлийн дагуу шүүгчийн ёс зүйн хорооноос сахилгын хэрэг нээж шалгахаар болсон билээ.
Шүүхийн ёс зүйн хороо өнөөдөр хуралдаж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг хурааж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарт цалинг нь зургаан сарын хугацаанд 30 хувиар торгох сахилгын шийтгэл ногдуулжээ.
Харин АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн бол, өмгөөлөгч Б.Баасанцогтыг хуулийн байгууллага шалгаж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top