Киви жимс даралт бууруулдаг
Америкийн Зүрх судлалын тэнхимээс өчигдөр зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хурлын үеэр цусны даралтыг бууруулахад киви жимс сайнаар нөлөөлсөн тухай судалгааг танилцуулсан байна.
Норвеги дэхь Ослогийн Их сургуулийн эмнэлэг дээр хоёр сар гаруйн хугацаанд хийсэн уг судалгаанд 55 орчим настай, цусны даралтандаа өөрчлөлттэй 118 хүн оролцсон аж. Судалгааг Метте Свендсен эмч удирдсан байна. Харьцуулсан судалгаа хийх үүднээс хүмүүсийг хоёр бүлэгт хуваан туршилт хийсэн бөгөөд нэг бүлгийн хүмүүст өдөр бүр нэг алим тогтмол идүүлж, хоёр дахь бүлгийн хүмүүст өдөр бүр гурван киви идүүлж, үр дүнг нь үзэхээр болжээ.
Хоёр сарын дараа судалгааны үр дүнг нь харьцуулж үзэхэд, киви идсэн бүлгийн хүмүүс алим идсэн бүлгийнхэнтэй харьцуулахад цусны даралт нь тогтворжиж, багассан эерэг үзүүлэлт гарсан бөгөөд судалгааны багийнхан залуу сайхан харагдуулах шимт бодис "лүтэйн”-г агуулдаг киви жимсийг хэрэглэх нь цусны даралт өвчнөөс сэргийлэх тустайг баталсан байна.
Өдөрт хоёр ширхэг киви идвэл эрч хүчээр дүүрэн байна
Шинэ Зеландын Крайстчерч хотын Отагогийн их сургуулийн эрдэмтэд нэгэн судалгаа явуулжээ. Түүний үр дүнд өдөр бүр хоёр ширхэг киви жимс идэх нь сэтгэл санааг өндөр байлгаж, эрч хүч дүүрэн болгодог нь тогтоогдсон байна. Судлаачид үүнийг 54 эрэгтэй оюутан дээр туршилт явуулснаар мэдэж авсан аж. Тэдгээр оюутнууд туршилтаас өмнө жимс, ногоог хангалттай хэмжээнд хэрэглэж байгаагүй гэнэ.
Зургаан долоон хоногийн туршид туршилтад хамрагдсан хэсэг оюутнууд өдөр бүр "Алтан киви” төрлийн киви жимсийг хоёр ширхэгийг идэж байжээ. Үлдсэн нь өдөрт энэ жимсний дөнгөж талыг идэж байлаа. Тэгтэл хоёр киви идэж байсан оролцогчид ядрах нь бага, сэтгэл санааны байдал тогтвортой, бусдыгаа бодвол илүү эрч хүчтэй болсон нь тогтоогдов. Судлаачид үүнийг С аминдэмтэй холбон тайлбарлажээ.
Мөн киви жимс Е, В9, В6 зэрэг аминдэмүүдээр баялаг бөгөөд цайр, йод, төмөр, марганц, калий, кальций, фосфор зэрэг бичил элементүүдээр баялаг билээ.
Киви нь бусад модонд ургадаг жимснүүдтэй харьцуулахад хамгийн их С витамин агуулдаг жимс юм. Витамин С нь бидний мэддэгээр хамрын ханиад эмчлэхээс гадна өөр олон олон ач тустай, хүний биеийг бүх төрлийн халдвар, үрэвслээс хамгаалдаг байна. Ялангуяа амьсгалын замын халдварын эсрэг маш хүчтэй нөлөөлж чаддаг аж. Мөн эрдэмтэд бөгшүүлж ханиалгах, шуухитнах зэрэг үед энэхүү жимсний нөлөө их байгааг тогтоожээ. Киви хэрэглэдэг хүмүүс астма хэмээх амьсгалын замын өвчлөл хүрэхээс хамгаалагдсан байдаг. Мөн зүрхний үйл ажиллагаа, нүдний хараанд ч сайн. Киви жимс идсэнээр цусны хлостериныг багасгаж, муудсан цус бүлэгнэх өвчлөлөөс сэргийлдэг байна.
Киви жимсний жүүс
Гэрийн аргаан жимсийг ундаа болгох олон арга байдаг. Жимсээ шахаад л жүүс шүү дээ! Тэгвэл кивиний шүүс өдөр бүр уухын ач тус:
• Цус багадалт, аминдэмийн дутмагшлийг эмчилж, урьдчилан сэргийлнэ.
• Илүүдэл жинтэй хүмүүс ямар ч хоолны дэглэмтэй хослуулж болно.
• Холестерины хэмжээг бууруулах, өөх хайлуулах үйлчилгээтэй.
• Хавдар, зүрх судасны өвчинд өртөх эрсдлийг бууруулна.
• Зүрхний дутмагшил, даралт ихсэх өвнөөс урьдчилан сэргийлэхийн сацуу судасны хана,
хялгасан судсыг бэхжүүлж судасны бөглөрөл, судасны нарийсал үүсэх эрсдлийг багасгана.
• Хоол боловсруулах үйл явц, бодисын болон уургийн солилцоог тогтворжуулна.
• Хоол идэсний дараа ходоод хорсох, хямрах тааламжгүй мэдрэмжээс ангижруулна.
• Бухимдал, сэтгэл гутрал зэргээс зайлсхийх, мэдрэлийн системийг аливаа ачаалалд дасан
зохицох, тэсвэртэй байлгахад ач тустай.
• Хүний биенд хуримтлагдсан давсыг хөөх чадвартай тул бөөрний чулуу үүсэхээс сэргийлнэ.
• Тамирчдад бэлтгэл сургууль хийж ачаалал авсаны дараа хэрэглэхэд эрч хүчийг сэргээх ач тустай.
Эх сурвалж: emegteichuud.mn