|

Шинээр томилогдсон элчин сайдууд “Эрдэнэт үйлдвэр”-тэй танилцлаа

nomun 2021/09/02 355 0

 

Шинээр томилогдсон элчин сайдууд “Эрдэнэт үйлдвэр”-тэй танилцлаа

 

Монгол Улсаас гадаад улсад суухаар шинээр томилогдсон Элчин сайдууд, Гадаад харилцааны яамны албаны төлөөлөгчид "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа.  Энэ үеэр "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн  ирээдүй рүү чиглэсэн томоохон төсөл хөтөлбөр , алсын хараа, бодлого, үйл ажиллагааны талаар  танилцүүлсан юм. Мөн зочдод  Хүдрийн ил уурхай, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэг, тус хэсгийн өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажил, Засвар механикийн заводын хэсэг, нэгжийн үйл ажиллагаа, дижитал музейг танилцууллаа. Уул уурхайн үйлдвэртэй танилцаж байгаа Элчин сайдуудын хувьд дийлэнх нь Эрдэнэт үйлдвэрт анх удаа ирж байгаа юм.  


Санал болгох

Сэтгэгдэл

top