|

Сонирхолтой утга бүхий нэртэй дэлхийн 30 том хот

zulaa 2021/10/25 3467 0

Сонирхолтой утга бүхий нэртэй дэлхийн 30 том хот

 

Иргэншил үүссэн цагаас хойш хүмүүс аливаа хот сууринг нэрлэхдээ юун түрүүнд тухайн хотын оршиж буй газар нутгийн нэршил, цаашлаад нөлөө бүхий хүний нэрийг зээлэн өгөх нь түгээмэл байв. Ямартаа ч хотын нэр нь ард түмэн, улсынхаа өвөрмөц онцлог, хэл соёлыг төлөөлөх гол зүйл болдог нь ойлгомжтой. Ингээд та бүхэнд дэлхийн томоохон хотуудын нэр ямар утгатай, яагаад тэгж нэрлэсэн талаар мэдээллийг хүргэж байна.

1Амстердам

 

Амстердам хотыг нь Амстар мөрний далангийн хажууд анх байгуулж байжээ. "Дам" (dam) гэдэг нь англи болон нидерланд хэлээр далан гэсэн утгатай үг юм. 

 

Амстердам

2Прага

 

Эртний славян хэлэнд чулуу ихтэй голын эргийг Прага хэмээн нэрлэдэг аж. Прага хотын дундуур урсдаг Влтава гол нь зарим хэсгээрээ хад чулуу ихтэй учраас ингэж нэрлэсэн бололтой.

 

Прага

3Вена

 

Бусад олон хотуудын нэгэн адил Вена мөн ойролцоох гол мөрнөөс нэрээ зээлж авчээ. Эртний келт хэлний Ведуниа хэмээх нэр герман хэлэнд хөрвөхдөө Вена болж хувирсан юм. 

 

Вена

4Варшав

 

Варшав гэх нэр нь унгар хэлний Варош буюу бэхлэлттэй хот хэмээх үгнээс гаралтай аж. 

 

Варшав

5Брюссель

 

Брюссель хотын нэр эртний дани хэлний Broeksel хэмээх үгнээс гаралтай. Broek гэдэг нь намаг, харин sel гэдэг суурин гэсэн утгатай бөгөөд нийлбэл "Намаг дундах суурин" гэсэн утгыг илэрхийлдэг байна. 

 

Брюссель

6Флоренц

 

Флоренц хотын нэр нь латин хэлний флора буюу цэцэг гэсэн үгнээс гаралтай. Тус хотын бэлгэ тэмдэг бол цахилдаг цэцэг юм.

 

Флоренц

7Венец

 

Энэхүү хотын нэрний гарал үүслийн талаар 2 онол бий.

Эхний хувилбар: Энэтхэг-европ хэл шинжлэчид Венец гэх нэр нь хайр гэсэн утгатай wen гэсэн үгнээс гаралтай гэж үздэг. 

Хоёр дахь хувилбар: Түүхчид Венец нь Италийн зүүн хойд хэсэгт орших өнөөгийн Венето мужид эрт цагт амьдарч байсан Венети овгоос нэрээ авсан гэж үздэг. 

 

Венец

8Ром

 

Энэхүү хотын нэрний үүсэл нь мөн 2 хувилбартай.

Эхний хувилбар: Ромын үүсгэн байгуулагчийг Ромул гэдэг байсан учраас түүний нэрийг авсан. 

Хоёр дахь хувилбар: Ром хотын дундуур урсдаг Тибер голын эртний нэрийг Румон гэдэг байсныг авч хэрэглэсэн. 

 

Ром

9Истанбул

 

Истанбулын их сургуулийн шашин судлалын профессор Яакуб Ахмед "Бид Истанбул гэдэг нэрийг эртний Грек хэлнээс гаралтай "хот дотор" гэдэг утгатай үг болохыг мэдэх ч яг хэзээ ийм үг хэрэглэдэг байсан зэргийг мэдэхгүй" гэж ярьжээ. 

 

Истанбул

10Афин

 

Эртний Грекийн домог дахь дайны охин тэнгэрийн нэрээр тус хотыг нэрлэсэн гэж үздэг.

 

Афин

11Киев

 

Тус хотын үүсгэн байгуулагчийн нэрийг "Кия" гэдэг байжээ. "Кия" гэдэг нь "саваа" юмуу "муна" гэсэн утгатай үг юм. Хожим нь "-ев" гэсэн дагавар залгаснаар "Кия-ийн хот" гэсэн утгийг илэрхийлдэг аж. 

 

Киев

12Ванкувер

 

1792 онд Номхон далайн Буррардын буланг анх нээж байсан Английн тэнгис судлаач, далайчин Жорж Ванкуверын нэрээр нэрлэгдсэн.

 

Ванкувер

13Торонто

 

Торонто хэмээх нэр нь "ткаронто" буюу "уулзах газар" гэсэн утгатай уугуул америкийн Хурон омгийн үгнээс гаралтай гэх онол бий. 

 

Торонто

14Нью-Йорк

 

Анх тус нутаг дээр Даничууд олноороо суурьшсан учраас Шинэ Амстердам хэмээн нэрлэж байжээ. Харин 1664 онд Англичууд тус хотыг эзлэж аваад Шинэ Йорк буюу Нью-Йорк хэмээн нэрлэсэн байна. Йорк нь тухайн үед Британийн хамгийн том хотуудын нэг байсан юм. 

 

Нью-Йорк

15Лос-Анжелес

 

Испаничууд анх тус нутагт шинэ хот байгуулахдаа Гэгээн Мариагийн өөр нэр болох "Сахиусан тэнгэрийн хатан хаан" гэсэн утгатай Лос Анжелес хэмээх нэрийг өгсөн юм. 

 

Лос-Анжелес

16Лас Вегас

 

1927 онд Калифорни муж хүрэхээр цөлийг туулж байсан Жедедияа Смит хэмээх эр замдаа нэгэн баянбүрд олсон бөгөөд дараа нь тэр замаар явах бүртээ тэндээ буудаллаж амардаг болжээ. 1929 онд түүнээс энэ баян бүрдийн тухай мэдэж авсан Антонио Армихо хэмээх мексик эр тэрхүү баянбүрд бүхий хөндийг Лас Вегас буюу "үерт нуга" хэмээн нэрлэжээ. 

 

Лас Вегас

17Буэнос-Айрес

 

Буэнос-Айрес гэдэг нь испаниар "сайхан агаар" эсвэл "зөөлөн салхи" гэсэн утгатай юм.

 

Буэнос-Айрес

18Петра

 

Петра гэдэг нь эртний грек хэлний "чулуу" гэсэн утгатай үг юм. 

 

Петра

19Дубай

 

Дубай гэдэг араб хэлний "царцаа" гэсэн утгатай үг юм. Хот байгуулагдахаас өмнө тус нутагт царцаа маш элбэг байснаас тэр аж.

 

Дубай

20Шанхай

 

"Шан" гэдэг нь "дээр" юмуу "дээд талд" харин "хай" гэдэг нь "тэнгис" гэсэн утгатай хятад үгс бөгөөд нийлээд "тэнгис дээрх" гэсэн утгыг илэрхийлдэг. 

 

Шанхай

21Хонконг

 

Хонконг гэдэг нь шууд утгаараа "анхилуун боомт" гэсэн утгатай хятад үг аж. 

 

Хонконг

22Бээжин

 

"Бэй" гэдэг нь "хойд", "жин" гэдэг нь "нийслэл" гэсэн утгатай юм. Энэ хоёр үг нийлээд "хойд нийслэл" гэсэн утгыг илэрхийлдэг. 

 

Бээжин

23Эр-Рияд

 

Саудын Арабын нийслэлийн нэр Эр-Рияд нь "цэцэрлэг" эсвэл "нуга" гэсэн утгатай араб үг юм. 

 

Эр-Рияд

24Иерусалим

 

Тус хотын нэрний үүслийг МЭӨ 19, 18-р зууны Египетийн бичмэлүүдээс олж болно. Тэрхүү бичмэлүүд дээр "Рушалимум" хэмээх хот улсын тухай дурдсан бол МЭӨ 14-р зууны үед баригдсан гэж үздэг Эль-Амарна туурьнаас олдсон өөр нэг бичмэл дээр тус хотыг "Урусалим" гэж нэрлэсэн байдаг. Харин Абрахамын үед буюу МЭӨ 20-р зуунд "Салем" гэх суурин газар байсныг батлах баримтууд мөн бий. 

Хожим еврей эрдэмтэд хотын нэр нь "шалом" буюу "энх тайван" гэсэн утгатай үгнээс гаралтай болохыг тайлбарлажээ.

 

Иерусалим

25Сингапур

 

Тус хот улсын нэр нь эртний санскрит хэлний "синга" буюу арслан, "пура" буюу хот гэсэн үгсийн нийлбэр юм. Өөрөөр хэлбэл Сингапур гэдэг нь "арслангийн хот" гэсэн утгатай нэр аж. 

 

Сингапур

26Сөүл

 

Солонгос хэлэнд "Сөүл" гэдэг үг нь "нийслэл" гэсэн утгыг илэрхийлдэг.

 

Сөүл

27Бангкок

 

Тус хотын нэрний "банг" язгуур нь тай хэлний "горхи дээрх суурин", харин "ко" гэдэг нь арал гэсэн үгнээс гаралтай аж.

 

Бангкок

28Куала Лумпур

 

Куала Лумпур хэмээх нэрийг Малайз хэлнээс орчуулбал "бохир ам" гэсэн утгыг илэрхийлнэ. 140 жилийн өмнө тус хот нь уурхайн дагуул суурин болж байгуулагдаж байсан бөгөөд гол нь шороо чулуугаар дүүрэн байсан тул "голын бохир ам" гэсэн утгатай нэр өгч байжээ. 

 

Куала Лумпур

29Пхукет

 

Малай хэлнээс Пхукет гэх үгийг "уул" гэж орчуулдаг. Үнэхээр ч тус арлыг алсаас харвал далайн уснаас гарч ирсэн уул мэт харагддаг аж. 

 

Пхукет

30Абу Даби

 

Араб хэлэнд "абу" гэдэг нь "аав", "даби" гэдэг "зээр" гэсэн утгыг илэрхийлдэг. Тиймээс тус хотын нэрийг орчуулбал "зээр эцэг" болох юм. 

Арабын нэгдсэн Эмират улсыг Шах асан Шахбут ибн Дияб Аль Нахаян энд осолдоход нь зээр амийг нь аварсан хэмээх домог байдаг учраас ийм нэр өгчээ. 

 

Абу Даби
 
https://www.caak.mn/view/8288627/

Санал болгох

Сэтгэгдэл

top