|

АНУ, Франц сансрын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов

nomun 2021/11/11 268 0
 

АНУ, Франц сансрын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов

 

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Парист уулзах үеэрээ сансар судлал болон кибер аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ. "Дэд Ерөнхийлөгч Харрис, Ерөнхийлөгч Макрон нар сансар дахь иргэний болон арилжааны хамтын ажиллагаа, мөн сансар дахь үндэсний аюулгүй байдлын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор АНУ, Францын хооронд иж бүрэн яриа хэлэлцээ эхлүүлэхээр тохиролцлоо" гэж уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд дурдсан байна.
 
Үүнээс гадна, Парис, Вашингтон дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхтэй холбоотой сансрын хөтөлбөрүүдийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ.
Харрис мөн "кибер аюулгүй байдлын салбарт олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүчин чармайлтыг дэмжинэ" гэж мэдэгдсэн байна. Тодруулбал, Вашингтон Францын "Кибер орон зайд итгэлцэл, аюулгүй байдлын төлөөх Парисын уриалга” санаачилгад нэгдэх шийдвэр гаргаснаа мэдэгджээ. Энэхүү санаачилгыг 2018 онд гаргасан боловч тухайн үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Дональд Трамп уг баримт бичгийг төрийн түвшинд дэмжээгүй байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

top