|

Windows 10-ын нэрээр луйвар хийж байна

namuunaa 2015/08/03 773 0

Майкрософтын Windows 10 системийн шинэчлэлт дэлхий даяар өрнөж байгаа энэ үед мөн сөрөг үзэгдлүүд гарч эхэлжээ.

Cisco компаний аюулгүй байдлын багийнхан нэгэн имэйл хэрэглэгчдийг төөрөлдүүлэн луйвардаж байгааг илрүүлсэн байна.

Майкрософтоос ирж байгаа мэт имэйл хэрэглэгчид ирэх ба агуулга нь Windows 10 системийг үнэгүй суулгахыг урьсан утгатай.

Гэвч ирсэн файлыг суулгахад таны компьютерыг барьцаалж мөнгө нэхэх болно.

Ирэх мэйлийн харагдах байдал:

 

Уг програм нь таны компьютерыг гартаа оруулаад тодорхой төлбөр төлтөл нээхгүй болгодог.

Төлбөрөө Bitcoin дижитал валютаар авах тул ул мөрөөр нь хөөх боломжгүй.

Суулгасны дараа мөнгө нэхэх мэдэгдэл:

 

Үүнээс сэргийлэхийн тулд анхаарах зүйл:

  • Майкрософт Windows 10-аа имэйлээр суулгахгүй байгаа
  • Ийм утгатай имэйл ирвэл даруй устга
  • Windows 10-ыг суулгах урилга нь таны дэлгэцэнд ингэж харагдана:
 

Эх сурвалж: Business Insider

 

Санал болгох

Сэтгэгдэл

top