Сүүлийн долоо хоногт аймгийн Цагдаагийн газарт гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 509 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 70 дуудлага мэдээллээр буюу 15.9 хувиар нэмэгджээ. Ирсэн дуудлага мэдээллийн 85 нь гэмт хэргийн шинжтэй байсан байна.
Мөн гэр бүлийн хүчирхийллийн 16 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 9 зөрчлөөр илүү буюу 56 хувиар өсжээ. Түүнчлэн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн албан хаагчид баярын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцсон 44 жолоочийг илрүүлэн саатуулсан байна.