|

Зөвлөгөө: Хувийн санхүүдээ дэвшүүлэх зорилтууд-2

khulan 2022/02/28 241 0

Эрүүл мэнд, гэр бүлийн харилцаа, ажил үйлс, мөнгө санхүү зэрэг бидний амьдралын олон талыг хамарсан том, жижиг зорилго тавьж, биелүүлэхийн тулд хүмүүс их, бага хэмжээгээр хичээцгээдэг. Мөнгөө удирдаж, орлого зарлагаа хянаж, хадгаламжтай болж...Өөрчлөгдөж, өмнөхөөсөө илүү сайн байхад тань туслах санхүүгийн зорилтууд, мөн тавьсан зорилтдоо хүрэх аргуудын талаар  хуваалцаж байна. 
Өмнө нь та бүхэнд санхүүгийн сахилга баттай байж, хувийн санхүүгээ зохистой удирдахын тулд санхүүгээ хянах, зарлагаа эрэмбэлэх, хэмнэх алхмуудыг зөвлөсөн. Харин одоо хадгаламжтай болохын давуу тал, ашиг тусыг хэлүүлэлтгүйгээр мэддэг ч амьдралдаа хэрэгжүүлэлгүй өнөөг хүрсэн бол энэ онд дэвшүүлж буй санхүүгийн зорилтынхоо жагсаалтад "Хадгаламжтай болох” гэж бичээд дараах аргуудыг туршиж үзээрэй. 
Хадгалах нь
Цагийн зүүтэй зэрэгцэн ирэх айсуй өөрчлөлт, шинэ тэмүүлэл, зорилтод тань тус болох алхмууд:
Зорих
Юуны тулд, ямар зорилгоор хадгалж буйгаа тодорхойлох. Шинэ байр, машин, аялал, сургалтын төлбөр... гээд таны хүсэж байгаа юу ч байж болно. Хадгаламжийнхаа зориулалтын зургийг, нарийн деталийг, дэлгэрэнгүй мэдээллийг өөртөө зориулан тэмдэглэж, нааж, төсөөлөөрэй. (Тэгэх ч хэрэгтэй гэж зөвлөдөг шүү дээ). Ингэснээр хадгалах зорилго илүү тод, үнэмшилтэй, сэтгэл хөдөлгөм болох бөгөөд өмнөхөөсөө онц ялгаагүй ч байж мэдэх шинэ гар утас авах хүслээ дарахад тань тус болох вий.
Тооцоолох 
Зорилтот хадгаламжийнхаа хугацаа, сард хадгалах дүн, бодогдох хүүг урьдчилан тооцоолоод үзээрэй. Өөрөөр хэлбэл, зорилгоо биелүүлэхэд тань хэр хэмжээний мөнгө хэрэгтэй буйгаа тооцоолоод үүнийгээ хэр хугацаанд, хэр хэмжээгээр хуримтлуулахаа бодно гэсэн үг. Илүү амар, илүү цэгцтэй, гол нь биелүүлж болохоор санагдаж байгаа биз?
Хуримтлуулах 
Энэ бүхний дараа зорилгодоо зориулан тодорхой хэмжээний мөнгийг  тогтмол хугацаанд хуримтлуулна. Тухайлбал, та сарын эхний долоо хоногт төдий хэмжээний мөнгийг хуримтлалдаа нэмэхээр тооцоолж санхүүгээ зохицуулаарай.
Одоо эцэст нь, ганцхан зөвлөмж!
Дээр өгүүлсэн бүхнийг нэг дороос буюу гар утаснаасаа, хүссэн цагтаа, хүссэн газраасаа хийж болно гэвэл итгэх үү? Та "Khanbank” аппликэйшнд шинээр нэмэгдсэн "Миний санхүү”, "Зорилготой хадгаламж” цэсүүдийг ашиглан, санхүүгийн зөв дадлыг өөртөө төлөвшүүлж, шинэ зорилт, зорилго нээн, мөрөөдлөө биелүүлэх боломжтой боллоо. 

Санал болгох

Сэтгэгдэл

top