Тажикстаны Засгийн газар 19-32 насны 16
эрэгтэйг Иракийн хэт даврагч "Халифын вант улс” бүлэглэлд элссэн байх
магадлалтай хэмээн Интерполын тусламжтай эрэн сурвалжилж эхэлсэн тухай
"TASS”агентлаг мэдээллээ. Эдгээр залуус өнгөрсөн сараас сураггүй алга
болсон аж. Тэднийг олон нийтийн хэрэгслийн тусламжтай хэт даврагчидтай
холбоо тогтоож байсныг илрүүлжээ. Тус улсын Үндэсний аюулгүй байдлын
агентлаг буюу "SCNS”-ийн хэвлэлийн төлөөлөгч "Ойролцоогоор Тажикийн 600
гаруй иргэн хэт даврагч болсныг тогтоосон. Тэд Ирак, Афганистан болон
Сири улсад байлдаж, алан хядах ажиллагаа зохион байгуулж байна. Эдгээр
хүмүүсийг аюул учруулахаас нь өмнө баривчлах хэрэгтэй” гэсэн байна.
Тус улсын Батлан хамгаалахын сайд "Эх орноосоо урвасан бүхэн шийтгэлээ авах учиртай. Олон улс энэ асуудалд анхаарлаа хандуулж, иргэдийг хэт даврагч болгохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Бид энэ асуудалд Оростой хамтран ажиллах хүсэлтэй байгаа” гэж мэдэгджээ.
Өнгөрсөн тавдугаар сарын 28-нд Тажикийн цагдаагийн тусгай салааны дарга асан, хурандаа Гулмурод Халимов исламын улсад нэгдсэнээ твиттерийн тусламжтай олон нийтэд мэдэгдсэн билээ.