|

ӨМӨЗО-ны иргэн эртний ховор эдлэл хил давуулахыг завджээ

namuunaa 2015/08/05 2335 369

БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Ё гэгч нь  21 Дарь эх болон  Нархажидын гар бичмэл зэрэг 30 орчим эртний судар, мөнгөн савхтай хийжүү хээгээр чимэглэсэн хэт хутга, цаа бугын эврээр хийсэн гар хийцийн хутгыг хууль бусаар хил давуулахыг завдсан байна. Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагч олон улсын галт тэргэнд  шалгалт хийж байх явцдаа илрүүлжээ. Ё нь гар тээшиндээ мөн XIX зууны үеийн сунадаг гуулин дурангаас гадна мөнгөөр бүрсэн модон тагш, оюу, шүрэн шигтгээтэй эртний мөнгөн бугуйвч, чулуун сийлбэр бар, уран шувууны үүр, байгалийн чулуу авч явж байжээ. Түүнийг Замын-Үүд сум дахь тагнуулын байгууллага саатуулан шалгаж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top