|

УИХ-н дарга З.Энхболдоос асууя

namuunaa 2015/08/05 2111 537
 
          1. УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ. Ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд Засгийн газрын гишүүнийг огцруулах, чөлөөлөх, томилох тухай асуудал оруулсан нь маргаан дагуулсан. Мөн таныг Үндсэн хуулийн цэцэд хүртэл өгсөн байгаа. Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх огцруулах тухай асуудал өргөн бариагүй байхад хэлэлцэх гэж байгаа нь хууль зөрчсөн асуудал мөн үү?
 
2. МАН Засгийн газарт хамтарсан шалтгаан нь хуулийн төслүүдийг баталж, ажлаа урагшлуулж, Монгол Улсын нийгэм эдийн засгийг гацааг гаргах, хямралыг даван туулах байсан. Гэвч өдгөө эдийн засгийн хямрал арилаагүй байхад МАН-ын Засгийн газраас гаргах нь ямар үр дүн авчирна гэж үзэж байна вэ?
 
3. Та Япон Улсад айлчлах үеэрээ Японы Ерөнхий сайд Абэ Шинзотой уулзсан байдаг. Энэ үеэр Монголын зүүн чиглэлийн төмөр замын төсөлд оролцох сонирхотой компаниудыг дэмжиж өгөхийг хүсч, Жапан стийл компани зам төмөр нийлүүлж болно гэж байжээ. Японы Засгийн газрын санхүүжилтээр зүүн чиглэлийн төмөр зам тавигдахаар болсон уу?
 
4. Та Блүүмбэрг ТВ-д өгсөн ярилцлагадаа "Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр батлагдахаас өмнө Ниппон стийл компани төмрийг нь нийлүүлнэ, JBIC банк нэг тэрбум ам.доллар босгоно. Зөвхөн далангийн ажилд 2 тэрбум ам.доллар шаардлагатай. Энэ талаар Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзотой уулзахдаа ярилцсан. 2 жилийн дотор Таван толгой-Эрээнцав хооронд 1300 км төмөр зам бий болох боломжтой” хэмээн ярьж байжээ. Энэ ярилцлагад дурдагдаж байсан Шин Нихон стийл Сүмитомо Кинзокү төмөр замын төмрийг нийлүүлэх үү. JBIC амласан 1 тэрбум ам.доллар хэзээ орж ирэх вэ. Энэ төсөл эхэлбэл Монголын компаниуд ч оролцох боломжтойгоос гадна манай эдийн засаг эргэж сэргэнэ гэж үзэж байна уу? 5. Японы Сожицү, Иточюү, Марүбэни 3.25 тэрбум ам.доллар гарган зүүн чиглэлийн төмөр замыг тавих уу? Тэгэхээр Японы JBIC банк нэг тэрбумыг үлдсэнийг нь дээрх 3 компани гаргах нь гэж ойлгогдож байна. Хэзээнээс эхлэх вэ? Мэдээний эх сурвалж: http://time.mn/five_54242

Санал болгох

Сэтгэгдэл

top