|

НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс шилжүүлж эхэллээ

nomun 2022/07/28 753 0

2022 оны II улирлын НӨАТ буцаан олголтыг 1.13 сая иргэнд 61.4 тэрбум төгрөгийг өнөөдрөөс шилжүүлж эхлээд байна. Хуулиа биелүүлэн хамтран ажилласан татвар төлөгчиддөө баярлалаа. Иргэд НӨАТ-ын буцаан олголтоор тухайн улиралд худалдан авсан барааны нийт дүнгийн 2%-ийг буцаан авахын зэрэгцээ цахимд системд бүртгүүлсэн баримтаараа сар бүр урамшууллын сугалаанд хамрагддаг байв.
Харин иргэд сугалааг цуцалж, буцаан олголтын хувийг нэмэгдүүлэхийг шаардсаны хариуд Сангийн сайд Б.Жавхлан "НӨАТ-ын сугалааг энэ сараас явуулахаа болино. Сугалаа тодорхой хугацаанд үүргээ гүйцэтгэсэн. НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувь дээр ойрын жилүүдэд барина гэсэн бодлоготой байна" хэмээн 2022 оны дөрөвдүгээр сарын 20-нд мэдэгдэж байв. 

Санал болгох

Сэтгэгдэл

top