|

12 настай охины “IQ” Альберт Эйнштейнийхээс өндөр гарчээ

namuunaa 2015/08/06 931 0
Саяхан дэлхийн томоохон сайтуудаар шуугих болсон 12 настай охин болох Nicole Barr нь Альберт Эйнштейн болон Стивен Хокинг хоёроос өндөр "IQ” оноо авчээ. Ингээд бид та бүхэндээ "IQ” онооны тухай мэдээллийг хүргэхээр шийдсэн юм. Энэхүү оноо үнэхээр бидний амьдрал, хэн болохыг хэлж өгөх чадалтай болов уу?
Охин 162 оноо авсан нь Эйнштейн, Хокинг хоёрынхоос 2 оноогоор илүү ажээ. Тэрээр энгийн нэгэн гэр бүлээс гаралтай төдийгүй үргэлж хаа сайгүй аялдаг амьдралтай юм байна.



Хүний оюун ухаан төрсөн цагаасаа эхлэн ойролцоогоор 12 нас хүртлээ маш эрчимтэй хөгждөг. Харин 12 наснаас хойш хөгжил нь саарсаар, 15 насандаа дээд цэгтээ хүрч, хэсэг хугацаанд тогтвортой байж байгаад яваандаа аажмаар буурч эхэлдэг байна.

Тэгэхээр оюун ухаан зөвхөн 12 нас хүртэл шугаман өсөлттэй байдаг юм бол бид 12-15-аас дээш настай хүмүүсийн IQ-г тооцож чадахгүй. Төрсний ба оюуны нас нь 15-тай тэнцүү дундаж хүнийг төсөөлье. Түүний IQ 100 оноо. Энэ хүний оюуны нас цаашид нэмэгдэхгүй боловч, биологийн нас нь нэмэгдсээр байх ажээ. Тэгэхээр 30 нас хүрэхэд энэ хүний IQ-ийн үзүүлэлт 50, 60 насанд 20 байх болно. Тийм ч сайхан санагдахгүй байгаа биз?



Иймээс насанд хүрсэн хүний IQ (оюун ухааны коэффициент) нь зохиомол хэмжигдэхүүн буюу харилцан адилгүй өөрчлөгдөж болох ажээ.

IQ тодорхойлох тест нь:
- Вербаль сэтгэлгээ (үгтэй ажиллах чадвар),
- Математик сэтгэлгээ (тоотой ажиллах чадвар),
- Орон зайн сэтгэлгээ (геометрийн дүрснүүдтэй ажиллах чадвар) гэсэн оюун ухааны гурван чадварыг үнэлэх даалгавруудаас бүрддэг.



Жишээ нь:
1. Вербаль сэтгэлгээг дүгнэхэд дараах даалгаврыг санал болгож болгох юм.
САН_ЛАГ

Даалгавар: Та дээрх хоосон зайд дурын үсэг орлуулсны дараа үүссэн 2 үгний: эхний үгний хоёр дахь үе нь дараагийн үгний эхний үетэй ижилхэн үг үүсгэх гурав дахь үгийг олно уу.

Хариулт: CAP
Бид хоосон зайг энэ үгээр орлуулбал САНСАР, САРЛАГ гэсэн хоёр үгтэй болно. Ингээд эхний үгний хоёр дахь үе нь САР, харин сүүлийн үгний эхний үе САР болох ажээ.

2. Математик сэтгэлгээ нь тоогоор авсан жишээний тусламжтай үнэлэгдэнэ. Жишээ нь: дараах тоонууд өгөгдөнө. 9, 12, ..... 18

Даалгавар: Энэ эгнээнд орхигдсон тоог нөхөж бичих.

Хариулт: 15

Энэ бол хамгийн хөнгөн жишээ. Хэрэв та үржүүлэхийн 3-ын хүрдийг мэддэг бол 15 гэсэн тоо байх ёстой юм байна гэдгийг төвөггүй мэднэ.



IQ Дүн:
170 ба дээш оноо -  Гоц ухаантны IQ
156-169 оноо -  Маш өндөр IQ
137-155 оноо -  Өндөр IQ
120-136 оноо -  Дундаас дээш IQ
106-119 оноо -  Дундаас доош IQ
90-105 оноо - Бага IQ
89 ба доош оноо - Маш бага IQ

70-аас доош IQ-тэй хүмүүсийг "олигрофен" хэмээн нэрлэх бөгөөд энэ бүлэг нь дотроо:
-дебиль (50-70)
-имбецил (25-50)
-мангуу (25-аас бага оноотой) гэж хуваагддаг байна.



Судалгаанаас харахад, IQ-ийн үзүүлэлт их байх тусам нийгэмд эзлэх байр суурь төдий чинээ өндөр байх ёстой мэт санагдавч, амьдрал дээр тэр болгон тийм байдаггүй ажээ. 70 онооноос бага IQ-тэй хүн худалдааны төлөөлөгчөөр амжилттай ажиллан, далайн эрэг дээр өөрийн харштай хүртэл болсон тохиолдол тэмдэглэгджээ. Түүнд оюун ухаанаас гадна хувийн ямар нэг онцлог зан чанар тус болсон байх. Харин гайхалтай өндөр IQ-тай хэдий ч жаргалтай бус, амжилтгүй ажилгүй хүмүүс олон байдаг байна.



Мөн IQ нь хүнд буй авьяасыг илтгэхгүй бөгөөд дундаас дээш IQ-тэй хүмүүстэй зэрэгцэн амьдрах тэр бүр таатай байдаггүй. Учир нь тэд ихэвчлэн зожиг, бусдад захирагдах дургүй, байнгын мэдээллийн өлсгөлөнд орсон байдаг ажээ.



Мэдээ нэмсэн: Chingun

Санал болгох

Сэтгэгдэл

top