Аймгийн ИТХ-ын зөвлөлийн тавдугаар хуралдаанаар 2021 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэв. Сүүлийн жилүүдэд аймгийн төсвийн гүйцэтгэл давсан орлоготой биелж ирсэн. Үүнд:
- 2017 онд 44,5 тэрбум төгрөг төлөвлөж 46,7 тэрбум төгрөг,
- 2018 онд 44,4 тэрбум төгрөг төлөвлөж 50,1 тэрбум төгрөг,
- 2019 онд 55,1 тэрбум төгрөг төлөвлөж 65,3 тэрбум төгрөг,
- 2020 онд 66,7 тэрбум төгрөг төлөвлөж 72,9 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт тус тус төвлөрүүлсэн байна.
Өнгөрсөн онд 69.3 тэрбум төгрөг төлөвлөж 80.0 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж 10,7 тэрбум буюу 115 хувиар орон нутгийн орлого давсан байна.
Нийт 16 нэр төрлийн татварын орлогоос бууны албан татвар, улсын тэмдэгтийн хураамж зэрэг орлогын албан татвар буурсан үзүүлэлттэй гарсан нь ковидийн нөхцөл байдал мөн программ шинэчлэлт зэрэг үйл ажиллагаатай холбоотой гэх тайлбарыг ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс тайлбарлав. Уг асуудлыг аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг Зөвлөлийн гишүүд дэмжлээ.